Миний үгсийн санд “боломжгүй” гэх үг байхгүй гэх тунхаглал

elsunfl
1 min readApr 16, 2022

--

2022.4.9

Тиймээ, Миний үгсийн санд “боломжгүй” гэдэг үг байхгүй болсон өдрийн мэндээ. Учир нь Бурханы хувьд боломжгүй гэх зүйлс байхгүй бөгөөд надад ч мөн адил тийм юм. Бид дандаа ялж чадахгүй ч Тэр ялалт болоход туслана гэдэгт итгээрэй. Миний үгсийн санд “боломжгүй” гэх үг байхгүй гэх доорх тунхаглалыг өдөр бүр чангаар хэлж тунхаглан залбираарай хэмээн бичиж байна.

Би итгэж байна.

Би чадахгүй байгаа зүйлээ чаддаг болох нь Эзэнтэй хамт үед боломжтой гэдэгт.

Би залбирал минь тууштайгаар байсан үед хариулагдах нь боломжтой гэдэгт.

Би Түүнээс авсан Үгээ бариад залбирах тунхаглал нь бодит болох нь боломжтой гэдэгт.

Би Эзэний үг, амлалт нь итгэмжтэй гэдэгт.

Би 10ний нэгний өргөлөөр шалгагдах амлалт нь үнэн гэдэгт.

Би ханьтай минь Эзэн уулзуулах нь боломжтой гэдэгт.

Би загалмай дээр миний төлөө урсгасан цусны үнээр аврагдсан гэдэгт.

Би Эзэн бол цор ганц Үнэн, Амь өгөгч, хээр талд Зам гаргагч, цөлд гол Урсгагч, итгэлийг Эхлүүлэгч бөгөөд бүрэн дүүрэн Төгсгөгч гэдэгт итгэдэг. Би итгэдэг, би Түүнд итгэдэг.

#Vinari

--

--

elsunfl
elsunfl

Written by elsunfl

Дараа өөрөө олж уншинаа гээд хуулсан бичвэрүүд байгөө бас амьдралын минь чухал бодлууд, дурсамжууд, сэтгэл хөдлөлүүд, талархалууд болоод гэрчлэлүүд байгаа.

No responses yet