2022.7.20
Уншсан номоо бусадтай хуваалцахгүй бол уншсанд бүү тооц гэдэг үгээр хуваалцлаа эхэлье. Твитерт 43.2 сая дагагчтай, дэлхий нийтэд нөлөө бүхий 100 эрхмийн нэгээр тодорч байсан talk show -ны хатан хаан гэж дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн Опра Уйнфри өөрийн амьдралын туршлага, ухаарал, олон үнэтэй зөвлөгөөг хайрласан номын тухай хуваалцъя.
Хүн бүрийн амьдралд чухал асуулт гарч ирдэг. Chigago San-Times сонины алдартай шүүмжлэгч Жене Сискел “Чиний хамгийн сайн мэдэх зүйл чинь юу вэ?” Өөрийнхөө талаар, ер нь л туулж өнгөрүүлсэн бүх амьдралынхаа тухайд…гэх асуултыг асуусан нь түүнийг хариулахад нилээн бодол болж, энэ асуулт түүнийг хөшөөж орхидог. Юуг хамгийн сайн мэдэх вэ? гэж 14 жилийн турш бичсэн сар бүрийн нийтлэлээсээ ямар нэгэн зүйлийг үнэхээр мэддэг болсноо, цаг хугацааны шалгуурыг даван туулж ойлгож авсан дараах зүйлсийг сайн мэднээ гэж энэхүү номоо бичсэн байгааг хүргэж байна.
1. БАЯР БАЯСГАЛАН
Амьдралдаа жинхэнэ баяр хөөрийг авч, сэтгэлдээ өмнө нь хэзээ ч мэдрээгүй тэр сайхан зүйлийг JOY гэжээ.
Амьдралдаа тэр үе шиг тэгж их сандарч, хамаг бие маань салганан, хөөрч догдлон байснаа санахгүй байгаа тийм үе нь ганцхан дууных нь ард Тинатай хамт тайзан дээр бүжиглэж байсан үе минь гэжээ. Аливээ охин минь чиний мөрөөдөл дуусах нь гэж шивнэх шиг болох үед толгойгоо бардам өргөн, бүжгийн алхам, айдас хэмнэлийг тоохоо болин, зүгээр л бүжиглэж гарсан Опра. Вииииийййв.
“Эргэлдэн бүжих эсвэл сууж үлдэх сонголт байвал
Эргэлзэлгүй хөгжин бүжнэ гэдэгт чинь итгэж байна”
Эргээд харахад харамсах зүйлгүй, хөгжил, баяр, инээд хөөрөөр дүүрэн амьдрахын тулд зүгээр л өөрийгөө чөлөөлөн, гутлаа тайлж хаяад хөл нүцгэн бүжиглэх боломж бидэнд өдөр бүр олддог гэдгийг сайн мэддэг болсон. Хэрвээ ингэж чадвал амьдралынхаа тайзан дээр зоригтой гарч, зүрх сэтгэлийнхээ дуудлагаар, энэ л өдөр өөрийн амьдралд эргэлт хийж, амьдралынхаа цаг мөч бүрийг ахиж олдохгүй мэт амталж, таашааж өнгөрөөх шийдвэр гаргасан “тэр өдөр минь” хэмээн дурсан санана гэж итгэж байна.
2. Сэтгэл ханамжийг та яаж авдаг вэ? Тамираа тасартал ажиллаж чаддаг бас тааваараа тухлан амарч чаддаг бол, ажилдаа дуртай байж, хийж буй зүйлээсээ сэтгэлийн таашаал авч чаддаг бол танд амьдралын чинь бүх хэсгүүд таван одтой жаргал байх болно. Амьдрал сайхан зүйлээр дүүрэн аж. Анзаарч үзвэл миний 16 цагт л уудаг цай надад өдрийн үлдсэн хагасыг эрч хүчээр цэнэглэж, уужим амьсгаа авах, өөрийгөө дахин мэдрэх боломжийг өгдөг.
3. Өөрийн гэсэн үнэ цэнэтэй олон итгэл үнэмшлийн нэг нь сайхан хоол идэх. Амттай хоол, амттан бол Бурханы ирмэлт юм гэжээ.
4. Найз нөхөдтэй байхын, жинхэнэ найз байхын утга учрыг ойлгуулсан, юу ч болж байсан үргэлж чиний дэргэд байна гэж хэлдэг сайн тал минь, хэзээд итгэж найдаж болохоор андтай байна гэдэг хамгийн сайн мэдэж байгаа зүйл юм.
5. Ном уншина гэдэг өөр хүмүүсийн бодол санааны ертөнцөөр аялаж, тэр хүмүүсийн мэдэрч буйг мэдрэх юм. Өдрийн турш бүх зүйлээ хийж шахаж дуусгаад, уншлагын цагтаа өөрийгөө бэлдэх хүлээлттэй догдлол нь юм гэнэ. Нэг бодлын зугтах замыг ном болгоорой.
7. Дуртай библийн ишлэлээ олоорой. Түүнийг амьдралынхаа туршид мөрдсөөр ирсэн залбирал болгоорой.
2. СЭТГЭЛИЙН ХАТ
Опрагийн хувьд хамгийн сайн мэдэх сэтгэлийн хат бол түүний туулсан амьдрал байв. Хэний ч мэдэхгүй байгаа нууцаа дэлгэснээр өөрийнхөө дотроос том бул хар чулууг авч хаяж, сэтгэлийн шархаа анагааж болно. Хүнд ачаагаа Түүнд өгөөрэй. Та бусдаас авч чадаагүй хайрыг өөртөө өгөх зоригтой байх ёстой.
3. ХАРИЛЦАА ХОЛБОО
- Опра бол тийм ч нийтэч хүн биш, сул чөлөөтэй цаг гарвал ер нь л ихэвчлэн ганцаараа эсвэл цөөн тооны хэдэн найзуудаараа өнгөрөөдөг. Тэрээр хүрээллээ тэлж, инээлдэн, уулзаж нөхөрлөснөөр бусадтай хуваалцсан амьдрал л илүү амттай болсныг сайн мэдсэн юм.
- Хүнд хэцүү цагт танд санаа тавьж, тусламжийн гараа сунгасан найзын хайрыг мэдэрдэг. Опрагийн найз түүний дуртай сүмийн нэг дууг дуулж эхлэв. Опра ч чимээгүй суугаад нүдээ анин, тэр сэтгэлийг нь мэдэрч билээ. Тэрээр анисгандаа нулимстайгаар нүдээ нээхэд хүнд хэцүү шаналгаатай явсан өдрүүдэд анх удаа л тэрээр амар амгаланг мэдэрч байжээ. Та ийм найз байгаарай, бас сонсож хүлээж авч чаддаг нь байгаарай.
4. ТАЛАРХАЛ
- Опра 10 жилийн турш өдөр бүр талархлын тэмдэглэл хөтөлж байжээ. Заримдаа бид ууланд авирахын сайхан зүйлийг олж харалгүй хүнд хэцүү гэдэгт нь л анхаарал хандуулаад байх шиг. Бүгд л завгүй гэж амьдралын сайхныг мэдрэх цаг завгүй хүмүүсийн нэг болсон байна. Гэхдээ өдрийн турш танд таатай сэтгэгдэл төрүүлж, урагш алхахад эрч хүч өгөх тэр сайхан зүйлсийг хайж олохыг хичээгээрэй. Сайхан санал биш гэж үү?
- БАЯРЛАЛАА гэж хэл. ЮУНД тэгж хэлнэ гэж? Учир нь аадар бороо орж, салхи шуурга дэгдсэн ч Бурхан дараа нь солонгыг татдаг болохоор талархах хэрэгтэй. Бидний амьдралд туулж өнгөрүүлсэн бүхэн маань бидэнд ямар нэг зүйлийг хэлж байдаг. Тиймээс тохиолдож буй бүхэн маань утга учиртай гэдэгт итгэдэг. Ямар ч зовлон бэрхшээл учирсан бай, бүхнийг Бүтээгчийн бидний төлөө зовж шаналсантай харьцуулашгүй гэдгийг мэдэж байгаа учраас талархах хэрэгтэй. Хүчээр ч хамаагүй баярлалаа гэж хэл. Энэ нь ямар ч эргэлзээг үгүй хийж, сөрөг зүйлсийг хөөх хүчтэй. Энэ бол тэр өдрийг өөрчлөх хамгийн хүчирхэг үр дүнтэй үг байх болно.
- Энэ бол надад Түүнээс өгөгдсөн зөвхөн миний л БИЕ. Төрөхдөө л авч төрсөн нүүр царайгаа, 2 настайд минь анх гарч ирснээс хойш тодорч байгаа зураасуудаа хайрлаж эхэлсэн юм. Миний л зураасууд, миний л надад өгөгдсөн бие минь. Үргэлж хавчиж ирсэн өргөн хамраа, өдөр бүр сая хүнтэй мэндчилдэг уруулаа гээд л бүгдийг нь хайрлаж эхэлсэн. Опрагийн сайн мэдэх зүйл бол өөрийгөө, өөрт оногдсон биеэндээ сэтгэл хангалуун байснаар амар амгаланг мэдэрсэн тухай байв.
- Тэр хүнд юу өгвөл үнэхээр их баярлах бол гэдгийг боддог хүн байхын тухай. Юу өгөх нь тийм ч чухал бишээ. Хамгийн гол нь тухайн зүйлийг сэтгэл зүрхээ шингээж, чин сэтгэлээсээ өгч буй эсэхэд л байгаа юм.
- Сэтгэлийг тань догдлуулдаг зүйлийг хийгээрэй. Шинэхэн тоорыг хэрчиж идэхдээ “Энэ үгээр илэрхийлэхийн аргагүй амтыг амсаж үзээд аманд ороод уусах мэт амтыг нь илүү сайн мэдрэхийн тулд нүдээ анин тамшаалж зогссон сон. Тэгээд найздаа тэр сайхан амтыг мэдрүүлэхийн тулд жааханыг үлдээж байсан юм”. Энэ бол аз жаргалаа хуваалцах юм.
- Бид өөрсдөдөө залуу, гялалзсан нас чинь өнгөрч, “халуухан” байхаа больсныг үргэлж сануулан, сэтгэлээ зовоодог. Өөрийн насыг өөрийн бодит байдлыг хэзээ ч бүү үгүйсгэ. Өөрөөсөө өөр хэн нэгэн байх үзлийг энэ нийгэмд бий болгох тэр хүмүүсийн нэг байж болохгүй юм шүү. Туулсан амьдрал минь, өнгөрсөн нас минь туршлага л болж үлдэнэ. Төрсөн өдрөөрөө нэг нас нэмж буй нь энэ хүртэл амьдрах боломж , энэ хүртэл алдаа оноотой тэмцсний шагнал учир баярлан тэмдэглэж, талархах хэрэгтэй юм.
- Бусдад хүн гэдгийг хамгийн ихээр мэдрүүлж, амьдралын хамгийн наад захын жижиг зүйлийн ч үнэ цэнийг ойлгож, талархаж сургаж, тийм хүн болгож байгаа найз чинь хэн бэ?
- Опра өөрийн хийх дуртай, түүнээсээ амьдралын сайн сайхныг мэдэрдэг 15 ажлыг жагсаасан байсан. Бүгдийг уншвал, нам гүм тайван орчин эсвэл ном унших, гараараа тарьсан ногоогоороо хоол хийж идэх, нохойтойгоо тоглох, байгалийг харах, өдөр бүр талархах зэргүүд байлаа. Шинэ өглөө бүрийг талархаж, амьдралаа ерөөдөг гэжээ.
5. БОЛОМЖ БОЛОЛЦОО
Жигүүрээ дэлгэн, өндрөөс өндөрт дүүлэн нис, урьд өмнө хэний ч хараагүй зүйлийг хар, Холын холд аял, төөрөн будилж цөхөр, гэхдээ тэмүүлсээр бай
-Эдна Гэгээн Винсент Миллей
- Хэрхэн өөрийн чадал чансаа, боломж бололцоог бүрэн дүүрэн ашиглах вэ? гэх асуултыг өөрөөсөө асуудаг уу? Айдсаасаа зугтан, дотоод мэдрэмжээ сонсон, амьдрал зааж өгөөгүй байсан ч нэг зүйлийг бүү мартаарай. Боломжийг хэзээ ч бүү алд. Тэр боломж таныг юунд хүргэхийг мэдэж байгаа бол бүү алд. Зоригтой шийдэмгий байж, өвдгөө алгадаж аваад л босож урагшаа алхдаг байхын тухай амьдралдаа сурч авсан байна.
- “Энэ ажлыг хийгээд надад мөнгө өгөхгүй байсан ч би өдөр бүр цагтаа ирж, энд ажиллахдаа үргэлж баяртай байх болно” гэсэн мэдрэмж. Эндээс би хэрэв дуртай ажлаа хийснийхээ төлөө мөнгө авдаг бол “цалин бүхэн чинь нэмэлт урамшуулал” гэсэн үгийг ухаарсан. Амьдралынхаа турш өөртөө нэмэлт урамшуулал өгөөрэй. Юунд дуртайгаа олж мэдээд, түүнийгээ хийгээрэй.
- Ийм доромжлол амсахыг өөртөө дахин хэзээ ч зөвшөөрөхгүй гэж амлах хэрэгтэй. Хайр чамайг өвтгөх ёсгүй гэдэг ҮНЭН-г санаарай.
- Хийхийг хүсч буй зүйл чинь юу вэ? Дотроос чинь шивнэж байгаа тэр дуу хоолойг сонсоод мөрөөдлөө том зургаар харж, төлөвлөж, урагш ахиулаарай.
Өөрийн бүх л хүч чадал, авьяас чадварыг дайчлан зорилгынхоо төлөө яв, төлөвлөгөөгөө Бурханд танилцуул, тэгээд мөрөөдөл чинь биелэхийг харах болно.
Том мөрөөд — маш том.
Шаргуу зүтгэ — маш шаргуу.
Чадах бүхнээ хийсэн бол үлдсэнийг нь Бурханд даатга.
— Опра Уинфри
6. БИШРЭЛ
- Нар тэнгэрт улаан, ягаан тууз татуулан жаргасан байлаа. Уулнаас манан бууж ирээд далай дээгүүр бүрхэн, зөвхөн сар харж болохоор хэсэгхэн газар цоорхойтой байв. Зөвхөн тэр хэсэгхэн газар л хавирган сарны гэрэлд туяаран цайрна. Яг л DreamWorks-н авирч гараад, загасны уурга шидмээр үзэсгэлэнтэй байв. Үүнийг сонсож байна уу? гэж Боб шивнэн асуухад, юу асуугаад байгааг ойлгосон юм. Анир чимээгүй, туйлийн үнэмлэхүй нам гүм. Амьсгал авч гаргах ч энэ нам гүмийг эвдэх мэт гайхан бишрэм тийм салхигүй амар амгалан. Газрын диваажинг тэрээр мэдэрчээ. Өглөө залбирсан залбиралын хариу аж. Амьдралын өдөр тутмын тэмцэл, дуу чимээ, шуугианыг орхиод энэ амар амгаланг хайж тэр хормыг мэдэрсэн нь түүний хамгийн сайн мэдэх нам гүм, амар амгалан байв.
- Гайхамшиг гэдэг зүгээр л тохиолдол мэтийн зүйл биш, харин миний хүч чадлаас давсан ямар нэг агуу хүч оршин байдгийн баталгаа бөгөөд Түүний хийсэн ажил юм. Гайхамшиг өдөр бүр тохиолдож болно харин түүнийг олж харах нүд, зүрх сэтгэлээ нээсэн үед л харагдана гэдэгт итгэдэг.
Гайхамшиг гэдэг цэцэрлэгээсээ өөрийн гараар түүж, вааранд хийн унтлагын өрөөндөө тавьсан цээнийн ягаан цэцэгс
Гайхамшиг гэдэг жижигхэн ногоон тэрэг зам дээр түр зогсоод, цэцэрлэгийн залуухан багш эмэгтэйд цонхоороо “Та бол хамгийн шилдэг багш шүү” хэмээн хашгирах
Гайхамшиг гэдэг шувуудын жиргээ, түүнийг сонсоод “Тэд бие биедээ дуу дуулж өгч байгаа юм болов уу?” хэмээн саатах тэр мөч
Гайхамшиг гэдэг долоо хоногийн турш завгүй гүйн ажилласны эцэст зөвхөн өөртэйгөө үлдэж, ганцаараа байх явдал
Бидний хүлээдэг “гайхамшиг” өдөр бүхэн, цаг мөч тутамд яг хажууд байдаг юм гэдгийг сайн мэдэх болсон гэжээ. Байгал үргэлж дуу алдуулан, бишрүүлдэг хамгийн жижиг зүйл нь ч үзэсгэлэн төгөлдөр, сүр жавхлантай, тансаг байдаг. Хэрэв бид хүсээд бас харж чадвал амьдрал хичнээн энгийн мөртлөө үзэсгэлэнтэй болохыг мэдэж болно.
3. Амьсгал. Амьдралын үнэ цэнийг ганцхан амьсгалаас ч мэдэрч болно. Чөлөөтэй цээж дүүрэн амьсгалаад үзээрэй. Амьсгалаа мэдрэх тэр үедээ амьдралын бас нэг гайхамшгийг биширдэг. Өөрийн мэдэлгүй амьсгалаа түгжчихсэн байх удаа хэр олон байдаг вэ? Өөрсдийн бодол, дотоод сэтгэлийг анзаарах юм бол ямар их түгшүүр, зовнил тээж явдгаа гайхах болов уу. Өөрийгөө тайвшруулах нэг арга бол хийж байгаагаа түр орхиод гүнзгий амьсгаа авч, удаанаар гаргах юм.
4. Итгэл бишрэлгүй амьдрал утгагүй. Итгэл бишрэл л чиний хэн гэдгийг тодорхойлж байдаг. Өглөө бас орой 20 минутыг өөртөө тайвшрал өгөх цаг гаргадаг. Дотоод сэтгэлрүүгээ өнгийх нам гүм цагийг өөртөө гаргаарай.
7. ИЛ ТОД, ТУНГАЛАГ БАЙХ
Эхлээд өөртөө хэн болохыг хүсэж байгаагаа хэл. Дараа нь юу хийх ёстойгоо хий. -Эпиктетус
- Чин зүрхнээсээ хүсээгүй л бол дахиж хэзээ ч хэн нэгний төлөө ямар нэг зүйл хийхгүй. Биеийн минь эс ширхэг бүхэн дотроос минь тийм гэж цуурайтаагүй л бол ивээн тэтгэхгүй. Ямар нэг үйлдэл хийхдээ өөртөө шударга байх зарчмыг л баримтлана. Би ийм л хүн гэж хэлэх зоригтой болсон.
- Өөртөө яаж цаг гаргадаг вэ? Хүнд хэцүү өдөр болж өнгөрвөл Гейлтэй ярьж тайтгардаг. Бараг л орой болгон лааны гэрэлд халуун баннд хэвтэж, сэтгэл санаагаа тайвшруулдаг. Хамаг биеэ сул тавин, уужим амьсгаа аван, лааны гэрлийг ширтэн хэвтдэг. Орой сэтгэл санааагаа зовоох мэдээ үздэггүй, ханатлаа унтахыг хичээж, талархлын тэмдэглэлээ хөтөлдөг. Ажлын сүүлийн өдөр сайхан ном уншиж, зүгээр юу ч бодолгүй гадаа ганцаараа сууж өөрийгөө тайвшруулдаг. Ням гарагийг л өөртөө зориулж чадахгүй бол дараа 7 хоногийн турш сэтгэл санаа тавгүй ч юм шиг, зан араншин минь нэг л өөр болчихдог. Иймд өөртөө цаг гаргаж бай. Ням гарагт утас дуугарч сэтгэл тавгүйтүүлэв. Яримааргүй байгаа бол утсаа авахгүй ч байж болно шүү дээ. Олдсон цаг хугацаагаа юунд зарцуулахаа та өөрөө л мэдэх ёстой. Тиймээс таны цагийг хулгайлахыг хэнд ч бүү зөвшөөр гэжээ. Та өөртөө яаж цаг гаргадаг вэ?
- Чанартай, сайныг эдлэх. “Чи хамгийн шилдэг нь. Тиймээс шилдэг, хамгийн сайныг хүртэх эрхтэй” гэж өөртөө хэлээд эдэлж хэрэглээрэй. Мөнгөө юунд зарцуулах нь таныг хэн болох, юунд анхаардгийг чинь л харуулдаг гэж боддог.
- Жин нэмэхэд төрөх муухай мэдрэмж дасгалаас холдоход ирэв. Дасгал хөдөлгөөний урамшуулал нь жингийн минь барих харин үүнээс ч илүү үнэт зүйл нь эрүүл мэнддээ хөрөнгө оруулж, эрч хүч олж авч байгаа тухай юм гэдгийг сайн мэдсэн. Тиймээс жингийн заалтаар өөрийгөө хэмжиж, сайхан өдрөө баллуулахгүй байхаар шийдсэн. Гэхдээ хэтрүүлэн идэх, илүүдэл жинтэй байгаа нь шийдэгдээгүй асуудлууд, уур бухимдал, сэтгэл гутралтай холбоотой учир хоолоор дардаг болохыг хараад сэтгэлдээ эхлээд өөрийгөө үнэ цэнэтэй гэж хэлснээр өөрчлөгдөнө гэжээ.
- Өөрийг чинь өсөж хөгжихөд ямар ч нэмэргүй зүйлсийг гарган хаяарай. Жишээ нь хөглөрч буй хэрэглэхгүй эд зүйлс… Эргэн тойрны хүмүүс танд сайхан энерги, эрч хүч, урам зориг өгдөг үү? гэдгийг асуугаад хэрвээ тэдний дунд нээлттэй, чөлөөтэй, тухтай байхад нэмэр болдоггүй бол баяртай гээд тэр харилцааг зогсоогоорой. Ирээдүйрүү илүү дутуу ачаагүй, хөнгөн шингэн илүү өндөрт нисэх боломжтой болно.
8. ХҮЧ ЧАДАЛ
- Эрх чөлөө гэж өглөө сэрээд би юу хийхээ өөрөө шийдэхийг хэлдэг. Өөрийн тааваар унтаж сэрээд, тэр өдөр юу хийж өнгөрүүлэхээ өөрөө шийддэг гээд төсөөлдөө. Юутай их хувь тохиол вэ? Орогнох байр, хоргодох газар шиг л өөрийн хувийн орон зайг хайдаг, тэндээ байхыг илүүд үздэг хүн юм.
- “Үгээр хүнийг үхүүлж ч болно. Хэрэв чи сөрөг муу үгийг өөртөө болон өөрийн орон гэр, бодол санаа, амьдралд чөлөөтэй нэвтрэхийг зөвшөөрвөл эцэстээ энэ чамайг бүрэн эзэмдэх болно. Тэдгээр сөрөг муухай үг гэрийн чинь үүдээр орж ирмэгц шалаар мөлхөн, тавилгуудаар дамжин улам дээшилсээр, нэг л мэдэхэд чамд хүрсэн байх болно. Яг л хор шиг” гэж хэлсэнийг сонсоод хов жив, элдэв цуурхал ярихаас татгалзаж, доромж болон гутранги хэллэгийн оронд бие биедээ урам хайрласан халуун дулаан үг хэлж байх дүрэм тогтоожээ. Бусдын тухай нүүрэн дээр нь хэлэх зориггүй хулчгарууд хэн юу өмсөв, хэнтэй болзсон, унтсан тухай увайгүй үгсийг ярьж тайтгардаг. Харин чи бусдыг өөрчлөхийг хүсвэл өөрийгөө өөрчил. Харанхуйг зүхэхийн оронд ганц ч гэсэн лаа асаа гэдэгдээ.
- Өдөр бүрийн эцэст өөртөө “Би чадах бүхнээ хийсэн” гэж хэлж байгаарай. Өнөөдөр таны хийж буй бүхэн маргаашийн танийг тодорхойлно. Чин сэтгэлээсээ дурлах ажлаа олж хийх хэрэгтэй. Сэтгэл зүрхээ анхааралтай чагнаж үзээд, хамгийн ихээр хүсдэг тэр л зүйлээ хийгээрэй.
- Юуг олж, юуг алдсан, хэн нь халуухан бэ гэх мэтэд анхаарал хандуулж явахын оронд та хэний амьдралд нөлөөлсөн бэ, та хэнийг хайрласан бэ, хэн таныг хайрласан бэ? зэрэг хамгийн чухал зүйлийг л бодох хэрэгтэй. Хэрвээ хүмүүс аз жаргалыг хайж байна гэвэл та энэ дэлхий ертөнцөд юу өгсөн хүн бэ? гэж асуудаг. Гэтэл аз жаргал гэдэг чинь бусдаас авдаг зүйл биш шүү дээ. Аз жаргалыг хүн өгч байхдаа л мэдэрдэг юм. Бид юу тарина, түүнийгээ л хурааж авдаг гэдгийг ойлгоорой.
Энэ ном нь 2014 оны 9 сард хэвлэгдэн гарсан бөгөөд уншсан хүнд тайтгарал мэдрэхээр бичигдсэн ном шиг санагдсан. Энэ алдартай хүнтэй танилцан, түүний амьдралын үнэт зүйлс, алдаа онооноос суралцсан сургамжтай түүхүүд, өсвөр насны охидод бүр илүү хүрэх болов уу гэсэн зөвлөгөөнүүд, талархал зэрэг түүний үнэтэй амьдралаас суралцснаар яг л Опратай уулзсан мэт сайхан сэтгэгдэлтэй номоо уншиж дууслаа.