2023–02–25
Би ер нь цахим тэмдэглэлд дуртай хүн л дээ. Дурсамж нь хэзээд, хаанаас ч ороод уншиж харж болдог болохоор.
Гоё тэмдэглэлийн дэвтэр аваад төлөвлөж, мөрөөдөж бичнээ бичнэ. Сая цагаан сарын цэвэрлэгээгээр бүх дэвтэр номоо янзлаж байхдаа энэ дэвтрээ оллоо. Бүх бичсэн зүйлээ уншчихаад шатаая, одоо хэрэггүй болсон гэж бодоод эхнээс нь уншаад л ураад байв. Муухай зүйлс бичиж ичсэндээ биш шүү кк, зүгээр минимал байх гээд.
Хийх зүйлсээ, бодож санасан зүйлээ цаасан дээр төлөвлөх дуртай ч тэрийгээ сөхөхгүй хааяа мартчихаад байдгийн тод жишээ нь энэ. Энэ 3 жилийн өмнө бичиж байсан тэмдэглэл байна.
Alone ntr kkk бодвол single trip гэх гэж байсан байх. Би энэ тэмдэглэлд ингэж бичиж байхдаа юунд ч хүрээгүй зоригтойгоор бичин эхлэж байж.
12 жагсаалтын 3 зүйлээс бусад нь бүгд биелэсэн байна. Хашаа байшингаа зарна гэсэн итгэлгүй байхдаа бичсэн байна. Тэгтэл жилийн дараа бүүр бэлэн мөнгөнд нэгэн сайхан гэр бүлд 2021 оны 9 сард зарсан шүү. Өөртөө хурган дээлээ янзлуулж авсан байна. Зарах зүйлсээ зараад ашгийг нь хүртсэн бололтой ккк. Бас дархлааны цагаан гаатай цайг биеэ цэвэрлэх зорилгоор 2020 оны 4 сард хийж ууж байсан шүү дээ.
Бичсэн зүйлээ эргээд хархад бүх зүйлд хүрч болдог юм байна гэсэн урам авлаа. Тиймээс Дрийм боардад итгэхээр боллоо ккк.Биелээгүй 3 зүйл нь ээжийгээ Сонгины амралтанд амраах, сошилд хадгалсан зүйлсээ үзээгүй, цэвэрлээгүй зүйлс байна. Ганцаараа аялана гэж боддог байсан ч тэр нь Солонгос гэж мэдээгүй байсан үе байна. Харин энэ жил дахин ийм гоё Дрийм боард хийдэг хэргээ гэж санаа төрлөө. Хятадын далайтай ойр Liaoning мужийн Dalian хотод очих хүсэлтэй байгаа. Ингээд бичээд залбирч байвал бүтнэ гэдэгт итгэж байна. Гэхдээ ганцаараа аялахын жоохон сул талыг мэдсэн болохоор найзтайгаа эсвэл найз залуутай болоод хамт явбал гэж төлөвлөхөөр байна.
Бүх нууцын дотор оршигч, цор ганц Тэр бид бүгдийн амьдралыг ширтсээр байдаг. Түүнд итгэдэг хүн ерөөлтэй. Тиймээс төлөвлөгөөгөө Эзэнд танилцуул. Тэгээд залбир. Тэр өгдөг бөгөөд ерөөдөг.
Ойрд сонссон дуунаасаа хуваалцъя.
#fromvinari
Exciting 😁🥹🥰