Дутуу санагдаад байна

elsunfl
1 min readAug 4, 2021

--

2021/7/10

Чиний төлөө галзуурч чадах нэгэн. Чамгүй л бол амьсгалж чаддаггүй, чи байхгүй бол тайван сууж чаддаггүй, чиний анхаарлын төвд орох гэж хэдэн мянган удаа тэмцдэг, чамайг өөрийн болгож чадахгүй, чамайг алдана гэхээс амьдрах аргагүй болж, чиний төлөө галзуурч чадах тэр л хүн чамайг хайрлаж чадна. Чамайг өөрийн болгохын тулд ямар ч тэнэг үйлдлийг зөв мэтээр харж, ямар ч үнээр хамаагүй чамайг өөрийн болгохыг зорьж л байвал тэр хүнийг бүү алдаарай гэнэ. Харин бид…

Бидний бие биенээ гэх сэтгэл дутуу санагдаад байна. Бидний сэтгэл харилцаагаа цааш үргэлжлүүлэхэд дэндүү дутуу, тэглээ гээд танихгүй хүн шиг байхад дэндүү дотно учраас намайг бичих хүртэл хаана байсан гэсэн хүлээлттэй ийм хоёрын хооронд байснаас дуусгасан нь дээр гэж үзэж байна. Магадгүй би ганцаараа энэ хүнд дурлаад байсан байх. Хэрвээ тэр намайг үнэхээр сонирхсон бол намайг байгаагаар минь хүлээн зөвшөөрнө. Эсвэл өөрийн зам мөрийг хөөж надаас холдон одох байх. Би зүгээр л өөртөө байж болох хамгийн тухтайгаараа амьдралынхаа хором мөчийг өнгөрөөмөөр байгаа учраас ингээд дуусгаж байна.

--

--

elsunfl
elsunfl

Written by elsunfl

Дараа өөрөө олж уншинаа гээд хуулсан бичвэрүүд байгөө бас амьдралын минь чухал бодлууд, дурсамжууд, сэтгэл хөдлөлүүд, талархалууд болоод гэрчлэлүүд байгаа.

No responses yet