2020 оны 7 сар
Инээмсэглэл
Дотор буй гоо сайхан инээмсэглэлээр тань харагдана гэж бодож байсан уу? Энэ бол нүднээс гарч буй гал, шүднээс цацрах гэрлийн тухай.
Нэгэн кэйс: Царай муутай ч инээмсэглэлээрээ бусдыг хормын төдийд татаж чаддаг нэгэн эмэгтэйн тухай подкастаас сонссон юм. Түүнийг инээхэд эргэн тойронд байсан хүмүүс бүхнийг мартдаг байсан аж. Инээж гэрэл цацруулснаараа бүх хүнийг өөртөө дурлуулдаг түүний хажууд үнэхээр үзэсгэлэнтэй туслахаар ажилладаг эмэгтэй “Яагаад би хамгийн хөөрхөн байхад хамгийн царай муутай түүнд бүгд дурлаад байгаа юм бэ? гэж гайхдаг байсан. Эргээд харахад би огт инээдэггүй, төв царайтай байсан гэж бичсэн байжээ. Тэгээд гүүглээс хайж үзсэн юм. Энэ бол Edith Piaf байлаа.
Гэрэл цацруултал инээж байгаа хүн хамгийн үзэсгэлэнтэй. Тиймээс миний хувьд аливаа зүйлээс инээх шалтгааныг олох нь эхний даалгавар боллоо.
Цагаан сар
Цагаан сар бол хүйтэн өвөл дуусч, урин хавартай золгох баяр буюу халуун бүлээрээ ах дүүгийнхээрээ тойрон зочилдог баяр гэж та бид мэддэг. Манай улс шиг жилдээ улсаараа бүгд цайлж, эвлэрдэг баяртай улс цөөхөн байдаг. Гадаадад ах дүүтэйгээ нэг муудсан бол насан туршдаа гомдол тээн амьдардаг. Харин Монголын цагаан сар бол жилдээ нэг удаа уулзаж мэнд мэдэж, золгох буюу эвлэрэх, өнгөрсөнд гаргасан алдаа, гомдлоо орхиод шийдэлд хүргэн стрессээ тайлдаг баяр юм. Энэхүү баяраар улс үндэстнээрээ цагаан цайлган уужим болдог учраас төр засаг, гэр бүлийн дараагаар нь гаргах шийдвэрүүд ч эрүүл байдаг. Гэхдээ энэ баярыг хэт хавтгайруулалгүйгээр улсынхаа сэтгэл зүйн зэвсэг болгон тэмдэглэх нь зөв зүйл болох юм. Тиймээс миний хувьд 2021 оны энэ баярт чухалчлан хандах болно. Жишээлбэл, ээж болон өөртөө сайхан дээл хийлгэх, очдоггүй тээршээж байсан хамаатан садангаараа бүгдийнхээр нь айлчлан золгоно.
Сонгууль
Орой болохыг хүлээж, хэний нам хэдэн төгрөг өгөх нүү? гэж саналаа мөнгөөр худалддаг. Залуу хүний хувьд дэндүү арчаагүй байр суурь. Нийгмийн өрөвдөлтэй дорой байдлын нэг хэсэг болж, хууль бусаар хэдхэн төгрөгний авилгал авахаа больцгоовол Монгол улс хамгийн эрх чөлөөтэй ардчилсан улсын сонгогчид болох гээд байгаа гэдгийг 2020 оны сонгуулийн үеэр ойлгосон.
Амьдралын мөн чанар
Энэ бол өдөр тутмын чинь процесс юм. Бурхан хүүхэд өгөхөд нь авч амьдрах, баяр өгөхөд инээж, уйлж, дуулж амьдрах тухай юм. Амьдралынхаа хором бүрийг үнэ цэнэтэйгээр, хаппи өнгөрөөж байх гэдгээс эхлэх юм бол би юу хийх вэ? Миний хувьд цаг хугацааг үр ашигтай өнгөрөөж, зүгээр л нэг сонсогч байхаас илүүтэй хэрэгжүүлэгч байхаар шийдэж байна. Сонссон, уншсан зүйлээ хэрэгжүүлэх “Даалгаврын дэвтэр” нээж, өөртэйгөө ажиллах болсон.
Хэрүүл хийхдээ яаж хэрэлдэх тухай
Та одоо цагаа авч үлдэн хэрэлддэг үү?
✖️Чи дандаа, угаасаа ийм гэдэг үг нь нөгөө хүндээ чи надад таалагддаггүй, би чамд таалагддаггүй юм байна гэсэн мессэж өгдөг. Оронд нь “чи өнөөдөр ямар өөдгүй байнаа” гэж хэрэлд. Энэ нь чи өчигдөр таалагдаж байсан гэсэн санаа буюу одоо цаг юм.
✖️Танайхан манайхан, танай аав ээж тэгсэн гэж бүү хэрэлд. Чи, би гэж л байх ёстой. Чиний ийм байгаа чинь ээж аавтай чинь л холбоотой гэж бүү хэл. Хэрүүлийг хийх гэсэн бол хийх гэсэн хүнтэйгээ хэрэлд. Битгий хамаатуул.
✖️Би хэзээ ч чамтай дуугарахгүй гэж биш үргэлж ирээгүй цагаа авч үлд. Би чамайг ингээд байвал өнөөдөр би цаашаа харж унтлаа. Би өнөөдөр хамт сууж цай ууж чадахгүй учраас өөр өрөө лүү явлаа. Ирээдүйгээ хэрүүлрүү битгий хутгаж бай.
✖️Яаж ч хэрэлдэж байсан хэзээ ч засрахгүй дутагдал руу нь бүү дайрч бай. Яасан ч засагдаж боломжгүй Бурханаас өгөгдсөн өгөгдөл, бие хаа, царай зүс, хамаатан садан. Засаж болох юман дээр нь л хэрэлдэж бай. Энэ нь хүний үйлдэл байдаг.
✔️Хэрэлдсэн хүнтэйгээ эргэж уулзах нүүртэй, орон зай үлдээж, асар их контролтой хэрэлдэх хэрэгтэй.
Бусдын алдаан дээрээс суралцах
✔️Гэр бүлийнхээ хүнтэй яаж ч муудалцсан хараалын үг хэлэхгүй байх
/миний таньдаг хүн гэр бүлийнхээ хүнийг тэнэгээ гэж дуудахад миний дотор эвгүйцсэн мэдрэмж төрсөн. Тиймээс би хэлэхгүй./
✔️Хүнтэй ярихдаа хэт нүүрний хувирал гаргаж, гар биеэнд нь хүрч, эмоцлог ярих нь хөндлөнгийн хүнд тийм ч сайхан харагддагүй болохыг харсан. Мэдээж хэн нэгний тухай хов жив бол бүүр онцгүй.
Шинээр мэдсэн зүйлс:
✖️Хүнээс хэзээ ч 2 асуулт зэрэг асуухгүй байх. Эхний асуулт хичнээн чухал байсан ч хүн 2 дахь асуултанд л хариулт өгдөг.
✔️Зуршил гэдэг үгийг Дадал гэдэг үгээр сольж хэрэглэх болов. Учир нь муу зуршил, сайн дадал гэдэг үг нөлөөлөв.
Дэлхийн хүн байх том зорилго
Дэлхийн асуудлыг (цөлжилт, хөрсний бохирдол, агаарын бохирдол, хог хаягдал) шийдэлцэж байвал та дэлхийн хүн мөн.
Таны том Монгол мөрөөдөл тань хаанаас эхлэх вэ гэхээр үеэс үед дамжин шийдэж чадахгүй байгаа асуудлыг энэ амьдарч байгаа үедээ өөрийн зүгээс хувь нэмэр оруулан хийж эхлэхийг хэлж байгаа юм.
Тиймээс та шийдэл болгох монгол кэйсийг гаргах нэгэн болж амьдраарай. Миний хувьд ажиллаж байгаа байгууллагынхаа хог хаягдлын асуудал дээр ангилан хаях тал дээр СӨХтэйгээ хамтран ажиллахаар шийдсэн байгаа.