Цойлогсод-”Үзэсгэлэнт цэнхэр нүд”
…Гэтэл ээж миний дэргэд ирээд “Охин минь, чи толгойгоо өндийлгөөд толинд дахин нэг удаа хараач. Чи минь гайхамшигтай гүн цэнхэр нүдтэй. Ямар ч үсний засалт нүдний чинь гоо сайхныг бууруулж чадахгүй. Үзэсгэлэнт цэнхэр нүдэн минь” хэмээн шинэхэн хайчилуулсан үсийг минь илбэн билээ. Тэр үед ээжийнхээ үгэнд орж толинд хараагүй. Харин энэ удаад харлаа. Халцарсан духны дор, хиртсэн шанааны дээр, хөхөрсөн зовхины дунд миний цэнхэр нүд харагдана. Яг л түүхийн зовлон жаргалыг туулсан ч үргэлжид чимээгүйхэн цэнхэртэн байдаг Номхон далай шиг миний нүд надруу цэнхэртэн ширтэнэ. Би зөөлнөөр “Үзэсгэлэнт цэнхэр нүдэн” гэж өөртөө шивэгнэн хэлэв…
Энэ хэсэг дээр өөрийгөө ямар үзэсгэлэнтэй, давтагдашгүй нэгэн болохыг багаас нь хэлсэн ээж, ээжийнхээ үгийг зүрхэндээ хадгалсан охин өөрийгөө дахин олж харж, гоо үзэсгэлэнгээ тодотгож байгааг хараад би ч бас ийм үзэсгэлэнтэй нэгэн шүү дээ гэж итгэсэн.
Би ирээдүйд охин ч бай, хүү ч бай түүнийгээ үзэсгэлэнтэй гэж үргэлж сануулж байх болноо. Учир нь багад намайг өөлж голж байсанд нь гомдчихсон ч гэсэн өөртөө хангалттай дурлачихсан жаахан бор охин байлаа би.
Үзэсгэлэн гоо гэдэг харагдах зүсэнд биш, харагч нүдэнд байдаг гэж нэгэнтээ У. Шекспир гуай хэлсэн байдаг юм жүү.