Sitemap

Би чамтай хамт зэвүүн зүйлс хийхийг хүсдэг

2 min readApr 2, 2020
Press enter or click to view image in full size

Тийм ч муу зүйл бишээ тэд чамд таалагдана. Хоёулаа энэ амьдралд уйдах боломж олгохгүй байцгаая.

Одон орон руу очиж, дурангаар сар оддыг харцгаая

Сиси кинон дээрх шиг том цэнгүүнд ёслолын хувцастай очьё

Зуны шөнийн голд сэлж үзэцгээе

Өндөр сүрлэн өвсийг хэвтүүлж байгаад дээшээ тэнгэрийг үүлсийг харъя

Зуны үүр цайх үеэр хөдөө гаръя

Найзуудтайгаа хамт хүнсээ цуглуулаад майхантай аялалд гаръя

Дарс амтлахаар явъя

Далайн эрэг дээр тансаг оройн зоог барьцгаая

Орой нэг нэгэндээ дуу дуулж өгөөд хажуулдъя

Гоонж платьтай нааят орж, сэгсийтлээ бүжиглэж хамтдаа эргэлдье

Нэг сар чатлахаа болиод, бие биедээ зориулж захиа бичицгээе

Үүрээр сэрж, уул уруу авирч, уулан дээрээс магтаал өргөе

Шөнийн галт тэргээр Москва оръё

Өндөг толгойндоо хагалж идээд саунд хамт хоноё

Хамтдаа библи уншъя

Хоолоо бэлдэж аваад том модны мөчир дээр суугаад идэнгээ, нуурыг ажиглаж, шувуудыг дуулахыг сонсъё

Керамик урлал бас гуашаар ирээдүйгээ зурж үзэцгээе

Гар гараа бариад тэнгэр өөд Түүнд хамтаар залбиръя

Сүүлийн үзвэрийг хамгийн хойд эгнээнээс үзэцгээе

Алтай Таван Богд руу авиралт хийж үзье

Буурай эмээ, өвөө дээр очиж хамтдаа гэрийг нь цэвэрлэж, усыг нь авч өгье, тэгээд залуу насных нь тухай сонсож сууя

Press enter or click to view image in full size
Зөв эрүүл хоолыг түр мартаад нэг оройг дарс шимж, гадуур хооллож инээж өнгөрөөе

Уран зургийн галлерейд болзоо хийе

Зарим орой өрөөндөө дуу тавиад бие биедээ дурлатал сайхан бүжиглэцгээе

Press enter or click to view image in full size
зүгээр л салхинд чиллэрье

Эсвэл голын хажууд ногоон зүлгэн дээр майхангаа бариад хэвтэцгээе

Маргааш нь надад зориулж breakfast бэлдэж өгөөд ажилд минь явуулаарай

Сүүлд нь чи намайг аваад хаашаа ч авч явсан итгэх учраас намайг аваад зугтаагаач

Хамтдаа амьдралдаа хийх зүйлсийн жагсаалт гаргаад эхнээс нь хийх зүйлсээ төлөвлөцгөөе.

Ирээдүйн чамдаа хэлье, бидэнд хийх зүйлс их байна жүү.

#fromVinari

--

--

elsunfl
elsunfl

Written by elsunfl

Aмьдралын минь чухал бодлууд, ухаарлууд, дурсамжууд, сэтгэл хөдлөлүүд, талархалууд болоод гэрчлэлүүд байгаа.

No responses yet