Би зуны чилл хэсэгт дурласан бор бүсгүй
2021–07–15 00:21
Яг одоо би ганц хүний майхнаа том модны доор бариад, пүүгээндээ шургачихаад, цонхоороо түм буман оддыг харан хэвтэж байна. Ямар сайхан байна гээч!
Хөгшин ээж минь бага байхаас зуны орой гадаа унтуулж, оддыг харуулаад “Тэр бол оросын хиймэл дагуул… тэр бол шанага долоо, зах од…” гэж огторгуй ертөнцтэй танилцуулж, төсөөллийн үлгэрийн ертөнцөд аялуулан зуны өдрүүдийг утга учиртай болгодог байж билээ.
Ингээд бодоход бага насны минь амьдралын нэг хэсэг болоод зогсохгүй жижигхэн охинд гайхалтай ертөнцийг бүтээсэн байгаагаа өөрсдөө ч мэдээгүй байх даа.
Нөхөртэйгөө ийм өвөө, эмээ болноо. ккк
Цэцэрлэг хот, Архангай аймаг
