Хосуудад сэтгэл засал хийхдээ тэд бүгд нэг л асуудалтай байдгийг ойлгосон. Тэдний асуудал гэж бодоод байгаа зүйл нь хэзээ ч яг гол асуудал байдаггүй. Яг жинхэнэ асуудал нь юу байдаг вэ гэвэл, харилцан ойлголцож чадахгүй байдал. (lack of communication)
Хамтын амьдрал бүтээхэд хэрэгтэй хэцүү асуудлуудыг тэд хэзээ ч хоорондоо ярилцаагүй байдаг. Тэд энэ асуудлуудаас зугтааж, тэгэж байгаад учир нь олдоно биз гээд хаясан байдаг. Энэ хаанаас үүсэлтэй вэ гэвэл, бидний аав ээж энэ яриануудаас зугтааж, төвөгшөөж, үгүйсгэж, эсвэл нөгөө хүнээ зүгээр л өөрөө шууд ойлгочино гээд бодчихдог. Бид ийм л юм харж өссөн, бидэнд ингэж л үлгэрлэж үзүүлсэн.
Бие биенээсээ асуух ёстой чухал асуултууд:
1. Мөнгийг үрэх, хадгалах, банк, ерөнхий санхүүгийн асуудлуудыг хэрхэн яаж зохицуулах вэ?
2. Эрүүл харилцаанд хэр их секс байх ёстой вэ, секс чиний хувьд хэр чухал вэ?
3. Чи гэр бүлтэйгээ ямар хил хязгаартай байдаг вэ, хоёулаа нийлсэнээр гэр бүлийнхэнтэйгээ ямар хэмжээнд харилцах заагтай байх вэ?(жишээлбэл, бид гэр бүлийн дотоод асуудлуудаа ээж аавтайгаа ярилцахгүй гэх мэт)
4. Том жижиг шийдвэрүүдийг яаж гаргах вэ?
5. Энэ харилцааны цөм үнэт зүйл нь юу вэ?
6. Бид хүүхэд хүсэж байна уу? хүүхдийг яаж өсгөх ёстой вэ?
Хэрвээ тийм бол, бид ямар үүрэг рольтой байх вэ, эцэг эх байхаа яаж зохицуулах вэ, бидний гэр бүлийн холын хараа зорилго юу вэ
7. Дараагийн 5 жилийн төлөвлөгөө, цаашдаа урт хугацааны зорилго
Сануулан хэлэхэд, бидний нас явж хөгжиж дэвшиж хувьсан өөрчлөгдөхийн цагт энэ бүх хариултууд өөрчлөгдөнө. Тэгэхээр нэг л удаа яриад болчдог яриа биш, үе үе ярилцана гэсэн үг. Үнэн юу вэ гэвэл, эрүүл саруул харилцааг бүтээхэд маш их ажиллагаа шаардлагатай. Байнгын тууштай их ажил. Маш их жинхэнэ өөрийгөө харуулах, нүцгэн үнэнээ таниулах, нээлттэй харилцааа, уучлал, өөрийгөө яг жинхэнээсээ толинд харах гэх мэт. Бидний ар гэр, түүх ямар ч байлаа гэсэн бид эрүүл харилцааг бүтээх бүрэн боломжтой.”
- Чамд аз жаргал авч ирдэг 5н хийдэг зүйлээ бичээрэй. Юу нь тэгж мэдрүүлдэг вэ?
- Бичих
- Ярилцах
- Кино үзэх
- Уулын орой дээрээс байгалийг харах
- Зөв хооллох
- Ямар багш, ментор өөрт чинь хамгийн их тусалж, урам зориг өгсөн бэ?
- Хэрэгтэй үед итгэж, найдаж болох найз чинь хэн бэ?
- Амьдарлыг чинь өнгөрсөн жилийнхээс юу илүү эерэг болгосон бэ?
GYM
- Ямар мэдрэмжид хамгийн их дуртай вэ?
Зөв байгаа мэдрэмж
- Миний хувьд амжилт гэж яг юу юм бэ?
Эзэнтэй үргэлж холбогдож, Түүнээс асууж хариугаа авч чаддаг байх
2. Дээрх асуултын хариу миний амьдралдаа чухал гэж үздэг зүйлсийг хамруулж чадаж байна уу?
Миний амьдралын чухал зүйлсийн нэгт Есүс байдаг болсон учраас тийм.
3. Миний хамгийн чухал гурван үнэт зүйл юу вэ? Эдгээрийг би ажил, амьдралдаа хэрэгжүүлж чадаж байна уу?
Бурхантай харилцаа
Дасгал хөдөлгөөн
Гэр бүл
4. Эдгээр үнэт зүйлс миний шийдвэрүүдэд нөлөөлдөг үү?
Тийм.
5. Амьдралынхаа хамгийн чухал хүмүүст хэрхэн ханддагтаа би сэтгэл хангалуун байж чаддаг уу?
6. Байгаа зүйлдээ би баярлаж, хайрлаж, сэтгэл хангалуун байж чадаж байна уу?
7. Би стресстэж байгаа юу?
8. Стрессээ багасгахын тулд хийж буй зүйлс юу билээ? (гурвыг нэрлэх) Эдгээр зүйлсийг хийхгүй байхад надад юу нөлөөлж байна вэ?
9. Юунд би хамгийн хайхрамжгүй ханддаг вэ? 2018 онд хамгийн их анхаарал тавина гэж бодож буй 3 зүйл маань юу билээ?
11. Би одоо байгаагаасаа илүү сайн сонсогч байж чадах уу?
12. Би хүмүүсийн өгсөн зөвлөгөөг тунгаан бодож байна уу, эсвэл сонсоод л мартаж байна уу?
13. Шидэт дохиур байсан бол миний гурван хүсэл юу байх вэ?
14. Өөрийн төсөөлж буй амжилтанд хүрлээ гэж бодоход ямар нэгэн сөрөг үр дагавар байна уу? Ер нь ямар үр дагаврууд гарах вэ?
15. Миний удирдах чадвар, зан чанаруудаас хамгийн их үнэлдэг таван зүйлийг нэрлээч гэвэл хүмүүс юу гэж хариулах бол?
16. Миний сайжруулах ёстой зан чанарууд юу вэ гэж асуувал хүмүүс юу гэж хариулах бол?
17. Ихээхэн анхаарал, цаг зав зарцуулдаггүй мөртлөө мөнгө олох боломжтой зүйлс юу байна вэ?
18. Мөнгөнөөс гадна өөрийгөө болон ажлаа, компаниа хөгжүүлж томруулах эрх чөлөөг минь боож байгаа зүйлс юу байна вэ?
19. 2018 онд миний баталгаатай өөрчилж чадах нэг зүйл юу вэ?
20. Бизнесээ, ажлаа тэлж өргөжүүлэхэд яг юу хэрэгтэй байна вэ?
21. Тэдгээр зүйлсийг бий болгоход, авахад, ойртоход надад юу шаардлагатай байгаа вэ?
22. Яг шударгаар хариулбал би өөртөө хэр итгэлтэй хүн бэ? Өөрийгөө хэр өндрөөр үнэлдэг вэ?
23. Амьдралаа, ажлаа өөрчлөхийн тулд хийх ёстой зүйлүүдээ би хийхийг зорьж байна уу, эсвэл зориглож чадахгүй яваад байна уу? Яг ямар зүйлүүд дээр зориг хүрэхгүй байна вэ?
24. Өөрийн тав тухтай орчноос хөндийрөхөд надад алдах зүйлс бий бил үү?
25. Өөрийн тав тухтай орчноос гарч чадахгүй байснаар би юуг алдаж байна вэ?
26. Би өөртөө хэр их анхаарал тавьж байгаа вэ? 1–10 оноогоор дүгнэвэл.
27. 2018 онд өөртөө тавих анхаарлаа сайжруулахын тулд миний баталгаатай хийж чадах нэг зүйл юу вэ?
28. Дуртай атлаа оролцож эсвэл хийж чадахгүй байгаа ямар зүйлс байна вэ?
29. Харилцаагаа сэргээх эсвэл сайжруулах ёстой хүмүүс хэн хэн байгаа билээ?
30. Миний амьдралд садаа болдог, сөрөг, онцгүй хүмүүс хэн хэн байгаа билээ?
31. Гэр бүл, найз нөхөд, менторуудаасаа би хангалттай дэмжлэг авч чаддаг уу?
32. Өнгөрсөн жил миний хийж бүтээсэн хамгийн гайхалтай зүйлс юу вэ?
33. Би багахан амжилтууддаа баярладаг уу? Үл тоож байна уу?
34. Хаяж чадахгүй байгаа ямар нэгэн итгэл үнэмшил, зарчмаасаа болж би өөрийгөө хойш татаж байгаа юу?
35. Хажууд нь байхаар уур хүрдэг, үзэн яддаг хүн надад бий юу?
36. Ийм бодол, бухимдалд автах нь надад ямар тус болох билээ?
37. Ажил, амьдралынхаа юунд би хамгийн эмзэглэдэг вэ?
38. Би юугаар бахархдаг вэ? Би өөрийгөө хангалтатй урамшуулж чадаж байна уу?
39. Хэн нэгэн миний ажил, амьдралыг нарийн ажиглавал ямар эерэг, сайхан талууд, үнэ цэнийг олж харах бол?
40. Намайг дэмждэг хүмүүст би баярлаж талархдагаа хангалттай хэлдэг бил үү?
41. Миний санаанд нийцэхгүй зүйлс тохиолдвол би амархан уурлаж, бухимддаг уу?
42. Миний бодсоноос өөр арга замууд байж болно гэдгийг би мэддэг үү? Ингэж хүлээн зөвшөөрдөг үү?
43. Хүмүүст итгээд, хариуцуулаад орхивол ер нь яах бол? Би бүх зүйлийг хяналтандаа байлгах гээд байдаг уу?
44. Бүх зүйл хэцүү байдаг гэж би боддог уу? Эсвэл надад л ийм хэцүү зүйлс, бэрхшээлүүд тохиолдоод байна гэж боддог уу?
45. Хамгийн сүүлд би хэзээ үнэн сэтгэлээсээ инээсэн вэ?
46. Хүүхдүүдтэйгээ, эхнэр, нөхөртэйгөө, аав ээжтэйгээ, ер нь чухал хүмүүстэйгээ хангалттай цагийг өнгөрөөж чадахгүй байгаа гэж боддог уу? Тэрэндээ харамсдаг уу?
47. Ажил, бизнесээ тэлж өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна уу? Эсвэл эргэлзээ байна уу?
48. Би юунаас хамгийн их айдаг вэ? Надад тохиолдож болох хамгийн муу зүйлс юу вэ?
49. Би хүсэл мөрөөдлөөрөө амьдарч байгаа юу?
50. Би тусламж хүсэхээс санаа зовдог уу?
Аль нь муу вэ: боломжоо алдах эсвэл оролдож үзэхгүй байх?
Хүний амьдрал ийм богино гэдэг мөрлөө яагаад хүмүүн бид дургүй зүйлсээ их хийж, харин дуртай зүйлсээ тийм бага хийдэг юм бэ?
4. Даалгасан ажил тань бүгд дууссан байна: та илүү их ярьсан уу эсвэл илүү их бүтээсэн үү?
5. Хэрвээ орчлон хорвоогийн нэг л зүйлийг өөрчилж болох боломжийг танд өгвөл юуг өөрчлөх байсан бэ?
6. Хэрвээ аз жаргал мөнгөн дэвсгэрт байсан бол ямар ажил таныг баяжуулах байсан бэ?
7. Та яг итгэсэн үйлдлээ хийдэг үү эсвэл итгэх гэж оролдон байж хийдэг үү?
8. Хэрвээ хүний дундаж наслалт 40 нас байсан бол та амьдралынхаа юуг өөрчилж, юуг авч хаях байв?
9. Та амьдралаа хангалттай хянаж чаддаг уу?
10. Аль нь таны санааг илүү зовоодог вэ: аливаа зүйлийг зөв хийх гэж хичээх эсвэл сайн үйлс хийх?
11. Та хамгийн их хүндэлдэг 3 хүнтэйгээ хамт зоог барьж байлаа. Гэвч тэд бие биенийгээ шүүмжилж эхлэвэл та яах байсан бэ? /тэд бие биенийгээ танихгүй бөгөөд таны найз ч гэж мэдэхгүй тохиолдолд/
12. Хэрвээ та жаахан хүүхдэд насан туршдаа санаж яваарай гээд амьдралын тухай ганц зөвлөгөө өгөх байсан бол юу гэж хэлэх вэ?
13. Та хайртай хүнээ аврахын тулд хууль зөрчиж чадах уу?
14. Таны хувьд огт утгагүй санагддаг зүйл чинь хожим бодоход хичнээн чухал болохыг өмнө нь ухаарч байв уу?
15. Та энэ амьдралд бусдаас юугаараа илүү вэ?
16. Таныг аз жаргалтай болгодог ч бусдыг аз жаргалгүй болгодог зүйл таны хувьд юу вэ?
17. Хамгийн ихээр хийхийг хүссэн зүйл тань юу вэ? Гэвч яагаад хүслээ биелүүлээгүй вэ?
18. Аль хэдийн орхих ёстой зүйлээ та одоо хүртэл дэргэдээ байлгаад байгаа юм биш биз?
19. Хэрвээ танд өөр нэгэн оронд суурьших боломж олдвол хаана амьдрах байсан бэ?
20. Цахилгаан шатны товчин дээр нэгээс илүү удаа дардаг биз? Энэ үйлдэл цахилгаан шатыг хурдлуулахад үнэхээр тустай байдаг уу?
21. Та аль нь байхыг хүсэх вэ: ууртай ухаантан эсвэл аз жаргалтай мунхаг хүн?
22. Яагаад ТА энд амьдарч байна вэ? ТА гэж ер нь хэн юм бэ?
23. Хэрвээ та өөр өөртэйгөө 100% адилхан найзтай байх юм бол тийм найзтай байхыг хүсэх үү?
24. Аль нь муу вэ: хамгийн сайн найз тань өөр улсад амьдрах эсвэл тэр таны хажуу тоотод амьдардаг болох ч тантай юу ч дуугарахгүй байх?
25. Насан туршдаа баярлаж явах хүн хэн бэ?
26. Алийг нь сонгох вэ: өмнөх бүх ой санамжаа алдах эсвэл дахин дурсамж үгүй болох.
27. Тэмцэхгүйгээр үнэнд хүрч болох уу?
28. Таны хамгийн том айдас бодит болж байсан уу?
29. 5 жилийн өмнө та хүнд хэцүү байдалд орж байсан бол яг одоо 2014 оноос харахад тэр дурсамж танд тийм их чухал уу?
30. Таны бага насны хамгийн сайхан дурсамж юу вэ? Яг юу тэр дурсамжийг хамгийн сайхан болгож байна?
- Чамд ямар хоч байдаг вэ? Хэн гэж дуудуулмаар байна?
- Чамд ямар хоч байдаг вэ? Хэн гэж дуудуулмаар байна?
- Өглөө сэрэхээс, үдэш унтах хүртлээ юу хийвэл хамгийн төгс өдөр байх вэ?
- Ямар ордонд төрсөн бэ? Хамт зурхайгаа унших уу?
- Чи ямар төрлийн темпераменттай вэ? Хэрвээ мэдэхгүй бол хоёулаа олж мэдье. https://www.temperamentquiz.com/
- Чи амралтаа хэрхэн өнгөрөөдөг вэ? Нэг газартаа тогтвортой амардаг уу, эсвэл олон газраар явахыг хүсдэг үү?
- Ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ? Яагаад сонгосон бэ?
- Үлдсэн амьдралынхаа туршид нэг л дуучныг сонсоно гэвэл хэнийг сонгох уу?
- Ихэвчлэн ямар оройн хоол хийдэг вэ?
- Мухар сүсэгт итгэдэг үү? Жишээ нь хар муур урдуур гарвал муу зүйл тохиолддог гэдэг ч юм уу…
- Тоглох дуртай тоглоом чинь юу вэ?
- Чиний хамгийн дуртай эсрэг талын дүр хэн бэ?
- Чи Тик Ток эсвэл Инстаграм дээр хэнийг хамгийн их дагах дуртай вэ?
- Өөрийгөө гуравхан үгээр илэрхийлээч?
- Чамд айдсын ямар нэг эмгэг байдаг уу?
- Тэжээвэр амьтдаас хамгийн дургүй гурваа нэрлээч?
- Хамгийн дуртай болон дургүй өнгө чинь юу вэ?
- Мөрөөдлийн амралт чинь ямар байгаасай гэж хүсдэг вэ?
- Чи өрсөлдөх хэр дуртай вэ?
- Хамгийн их сургамж авсан зүйл эсвэл үйл явдал?
- Эцэг эхтэйгээ ямархуу харилцаатай байдаг вэ?
- Зүрх сэтгэлээ дагадаг уу эсвэл тархиа дагадаг уу?
- Заавал хийхийг хүсдэг зүйлсийн жагсаалтад чинь байдаг хамгийн жигтэй, өвөрмөц зүйл вэ?
- Хамгийн сүүлийн чинь үерхэл ямархуу байсан бэ?
- Хэзээ ч буулт хийж чадахааргүй үнэт зүйл, үзэл бодол чинь юу вэ?
- Мөрөөдлийн ажил чинь юу вэ?
- Ямар супер хүчтэй байсан бол гоё вэ?
- Сэтгэл зүй, бодол санаагаа цэгцлэхдээ үздэг кино эсвэл цуврал?
- Хамгийн сүүлд кино театрт ямар кино үзсэн бэ?
- Цаг хугацаагаар аялах боломж олдвол аль үе рүү очих вэ?
- Өглөөний цайндаа ихэвчлэн юу иддэг вэ?
- Дуртай цэцэг эсвэл ургамал чинь юу вэ?
- Хамгийн дуртай улирлаа нэрлээч? Яагаад дуртай вэ?
- Хэн чамайг хамгийн их инээлгэдэг вэ?
- Чи юунд хамгийн их санаа зовнидог вэ?
- Амжилтыг юу гэж тодорхойлох вэ?
- Хамгийн олон удаа үзсэн кино эсвэл цуврал?
- Чамд нууц авьяас бий юу?
- Аймшгийн баяраар хувирч байсан хамгийн гоё дүр чинь хэн вэ? Эсвэл хувирахыг хүсдэг дүр?
- Далай эсвэл уул хоёрын аль нэгэнтэй нь ойрхон амьдар гэвэл чи ямар сонголт хийх вэ?
- Хамгийн удаан өрнөсөн аяллынхаа дурсамжаас хуваалцаач?
- Чи тооны хүн үү, урлагийн хүн үү?
- Хамгийн их ашигладаг эможи?
- Салахыг хүсдэг муу зуршил чинь юу вэ?
- Чиний хувьд хамгийн аймар аймшгийн кино юу вэ?
- Чи эртэч шувуухай юу эсвэл шөнийн ууль уу?
- Ганцаараа эсвэл олон хүнтэй байхын аль нь чамайг эрч хүчтэй болгодог вэ?
- Дараа хоёулаа хэзээ уулзах уу